Утас: Энд дарж харна уу 8809-4044, 8809-0816, 8606-0040, 7722-9999 | Имэйл: info@delgerehhothon.mn Худалдан авах

В байр

В төрлийн байр нь Б төрлийн байрны адилаар гал тогооны өрөөг том өрөөнөөс тусад нь төлөвлөсөн тул том өрөө нь илүү зайтай, саруулхан бөгөөд илүү зайг ашиглан ажлын ширээ байрлуулахад тохиромжтой. В байрны үүдний хэсэгт маш том буюу 3.2 м урт, 40 см өргөнтэй хувцасны шкаф байрлуулах бололцоотой. Хэрвээ та хүсвэл Монголд байх хамгийн хямд үнээр, гэхдээ боломжийн чанартай шкаф биднээс захиалж болно.

Мөн энэхүү байр нь нэгдсэн хаалт бүхий маш уужимхан тагттайгаараа онцлогтой. Тагт нь 3.62 м2 талбайтай боловч стандартын дагуу үүний дөнгөж 30 хувийг л байрны нийт талбайд оруулан тооцсон болно. Тагтыг та ажлын болон амралтын өрөөний зориулалтаар тохижуулах, эсвэл зүгээр л эд зүйлсээ хадгалах хэлбэрээр ашиглах боломжтой.

В байр сүүдэр тал руу харсан байршилтай.

Интерьер