Утас: Энд дарж харна уу 8809-4044, 8809-0816, 8606-0040, 7722-9999 | Имэйл: info@delgerehhothon.mn Худалдан авах

А байр

А төрлийн байр нь өрөөний зохион байгуулалтын хувьд маш ашигтай төлөвлөлттэй болно. Тухайлбал, та энэхүү байрны үүдний хэсэгт 1.8 м урт, 40 см өргөнтэй, багмаамж сайтай хувцасны шкаф байрлуулах бололцоотой. Айл гэрт байх хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг нь томхон, багтаамж сайтай шкаф гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Хэрвээ та хүсвэл Монголд байх хамгийн хямд үнээр, гэхдээ боломжийн чанартай шкаф захиалж болно.

Мөн энэхүү байрны гал тогооны өрөө нь том өрөөтэйгөө хамт төлөвлөгдсөн бөгөөд нэгдсэн хаалт бүхий маш уужимхан тагттайгаараа онцлогтой. Тагт нь 3.74 м2 талбайтай боловч стандартын дагуу үүний дөнгөж 30 хувийг л байрны нийт талбайд оруулан тооцсон болно. Тагтыг та ажлын болон амралтын өрөөний зориулалтаар тохижуулах, эсвэл зүгээр л эд зүйлсээ хадгалах хэлбэрээр ашиглах боломжтой.

Та А байрнаас наран тал руу харсан эсвэл сүүдэр тал руу харсан төрлөөс сонгох боломжтой. Мэдээж сүүдэр тал руу харсан нь арай хямд үнэтэй.

Интерьер