Утас: Энд дарж харна уу 8809-4044, 8809-0816, 8606-0040, 7722-9999 | Имэйл: info@delgerehhothon.mn Худалдан авах

Бидний тухай

Дэлгэрэнгүй
Бүрэн цутгамал барилгын тухай

Орчин үеийн барилгад төмөр бетон бүтээц эдлэлийг өргөн хэрэглэж байна. Цутгамал бетон, төмөр бетон бүтээц эдлэл нь физик механикийн өндөр үзүүлэлттэй, удаан эдлэгддэг, температурын болон ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй байдгаас гадна энгийн аргаар орон нутгийн дүүргэгч материал эх орны үйлдвэрийн цемент хэрэглэн үйлдвэрлэж болдог нь ийнхүү барилгад өргөн хэрэглэх нөхцлийг бүрэлдүүлж байгаа юм.

Төмөр бетон каркасан хийцтэй барилгыг бодвол бүрэн цутгамал хийцтэй барилга өртөг өндөртэй. Гэхдээ эндээс гурван том зүйлийг хожих боломжтой. Барилга барих хугацаа, барилгын бат бөх аюулгүй байдал, барилгын шинэ технологи эзэмших.

Барилга угсралтыг бүрэн цутгаж хийсэн тул барилгын үндсэн бүтээцэд ямар ч асуудал үүсэхгүйгээс гадна 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аливаа байгалын гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан. Үндсэндээ ханан бүтэцтэй барилгын ачаалал авах системтэй адил боловч давуу тал нь нэгдмэл цул төмөр бетоноор хийсэн байдаг ба барилгын зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан зарчмаар ажилладаг баганан систем бас оруулж болдог нь энэ технологийн давуу тал юм. Энэ барилга тооцоолсноос илүү хүчтэй газар хөдлөлтөнд бүрэн нурахгүй. Бүхлээрээ эсвэл тасарч хажуу руугаа унаж эвдэрдэг.

Дэлгэрэх хотхон нь Бүрэн цутгамал технологийн дагуу  барилгын дотор гадна бүх ханыг нь цутгаж хийснээрээ давуу талтай бөгөөд Монгол улсад жинхэнэ утгаар нь бүрэн цутгаж хийсэн анхдагч барилгын нэг юм.

Зарим барилгын компаниуд гадна ханыг цутгаад дотор хануудад буюу өрөө хоорондын ханад цементен хавтан гэх мэтийг ашиглаж байгаа нь дуу тусгаарлах болон уг ханад тавилга эд зүйлийг тогтоох боломжгүйгээр хийсэн байдаг.

Иймд та бүхэн худалдан авах гэж буй байрныхаа үндсэн хийц болон өрөө хоорондын ханыг хэрхэн хийснийг сайн харж сонголтоо зөв хийгээрэй.

Манай хотхоны дотор, гадна ханын хэсгээс харууллаа.

11997433_917646874973529_1836572817_n

11994236_917646144973602_1508784559_n11936980_917646471640236_494014711_n

11927494_917645561640327_89415840_n