Утас: Энд дарж харна уу 8809-4044, 8809-0816, 8606-0040, 7722-9999 | Имэйл: info@delgerehhothon.mn Худалдан авах

Бидний тухай

Дэлгэрэнгүй
Дэлгэрэх хотхон

Эрхэм танд орчин үеийн дизайн шийдэлтэй 650 айлын орон сууцны “Дэлгэрэх” хотхоныг танилцуулж байна. “Дэлгэрэх” хотхон нь барилгын салбарт тэргүүлэгч ЮП ХХК-ын хөрөнгө оруулалттайгаар чанарын өндөр түвшинд баригдаж буй цогцолбор хотхон юм. Тус хотхон нь Улаанбаатар хотын төвөөс 6 км зайд зам харилцаа, дэд бүтэц хамгийн сайтай Нийслэл хотын үйлдвэрлэлийн гол бүс болох Хан-Уул дүүргийн 3-р хооронд та бидний сайн мэдэх Гурвалжингийн гүүрний урд талд Дунд голын эрэгт сүндэрлэн босч байна Монгол улсын барилгын стандарт шаардлагыг бүрэн хангасан бүрэн цутгамал хийцтэйгээр баригдаж буй тус хотхон нь нэгдсан харуул хамгаалалт, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж, амрах газар болон спортын талбай, автомашины ил болон дулаан зогсоол зэрэг оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн хангасан орчин үеийн шийдэл бүхий цогцолбор хотхон юм. Шинээр гал голомтоо бадрааж буй залуу гэр бүл, амьдрах орчин нөхцөлөө сайжруулхыг хүссэн хэн бүхний худалдан авах чадварт нийцсэн 46-51метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцнуудаас сонголтоо хийх боломжтой.