Утас: Энд дарж харна уу 8809-4044, 8809-0816, 8606-0040, 7722-9999 | Имэйл: info@delgerehhothon.mn Худалдан авах

Төслийн тухай

Дэлгэрэнгүй

Дэлгэрэх хотхонд тавтай морил.

Та энэхүү web хуудаснаас Дээшлэн дэвжихийн ерөөлтэй Дэлгэрэх хотхоны талаарх бүхий л мэдээллийг авах болно. Дэлгэрэх хотхон нь барилгын салбарт тэргүүлэгч ЮП ХХК-ын хөрөнгө оруулалттайгаар чанарын өндөр түвшинд баригдаж буй цогцолбор хотхон юм. Тус хотхон нь Улаанбаатар хотын төвөөс 6 км зайд зам харилцаа, дэд бүтэц хамгийн сайтай та бидний мэдэх Гурвалжингийн гүүрний урд талд Дунд голын эрэгт сүндэрлэн босч байна. Тус хотхон нь нийт 12 давхар 6 блок байрнаас бүрдэж байгаа бөгөөд хэрэглэгч таны эрэлт хэрэгцээг бүрэн хангах түвшинд төлөвлөгдсөн 6 төрлийн 2 өрөө байрнуудаас бүрдэж байгаа болно.

Хотхон нь 3 үе шаттайгаар ашиглалтад орох бөгөөд эхний ээлжийн 220 айлын орон сууц 2015 оны 9-р сард, харин 2 болон 3-р ээлж нь 2016 оны 3 болон 12-р саруудад ашиглалтад орох юм. Монгол улсын барилгын бүхий л стандарт шаардлагыг ханган бүрэн цутгамал хийцтэйгээр баригдаж буй тус хотхон нь нэгдсэн харуул хамгаалалт, хүүхдийн цэцэрлэг, ил болон дулаан зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай, амрах газар болон спортын талбай зэрэг хэрэглэгч таны ая тухыг бүрэн хангах хэмжээнд төлөвлөгдсөн цогцолбор хотхон юм.

Мэдээ мэдээлэл